Хүний нөөц

бидний зорилго

Компанийн эрхэм зорилго, алсын хараа, стратеги төлөвлөгөөнд тулгуурлан хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлж, төлөвлөн, нээлттэй өрсөлдөөнт байдлаар сонгон шалгаруулж, мэргэжлийн чадварлаг ажиллагсдыг хөгжүүлэн, тогтвор суурьшилтай ажиллуулна.

Бидний зорилт

  • Групп нь ажилтны ур чадвар, ажлын үр дүнг харгалзсан хөдөлмөр эрхлэлтийг тэгш боломжоор хангаж хариуцлагатай ажил олгогч байх
  • Группийн хүний нөөцийг чадварлаг боловсон хүчнээр бэхжүүлж, тэднийг сурч хөгжих таатай нөхцөлөөр хангах
  • Групп, ажилтан хамтдаа хөгжин дэвших суралцагч байгууллага байх
  • Ажилтан нэг бүрийн бүтээмжийг өсгөх замаар бизнесийн ашигт ажиллагааг нэмэгдүүлэх
  • Ажилтан нэг бүрийн оруулсан хувь нэмрийг бодитойгоор тооцон урамшуулах замаар тэдний ажиллах эрмэлзэл, компанийн өмнө хүлээх хариуцлагыг дээшлүүлэх
  • Аливаа шинэлэг санал санаачилга, бүтээлийг дэмжин ажиллаж үйл ажиллагаандаа нэвтрүүлж үр дүнд хүрэх
  • Ажилтны урлаг, спорт, авьяас, ур чадварыг дэмжин хөгжүүлэх замаар эрүүл чийрэг хамт олон болгон төлөвшүүлэх

Нээлттэй ажлын байр

2021-03-17

Дотоод удирдлага зохицуулалтын ажилтан

Компанийн бизнесийн өдөр тутмын үйл ажиллагаатай холбогдох баримт бичгүүдийг бүрдүүлэх, шаардлагатай баримт бичгүүдийг орчуулах; Хурлын бэлтгэл хангах, шаардлагатай зохион байгуулалтыг хийх

2021-01-25

Нярав

Бараа материалын орлого зарлагыг бүртгэх, олгосон, зарлагадсан, нөөц материалын бүртгэлийг хөтлөх, төслийн үйл ажиллагаанд шаардагдах түүхий эд материал, аж ахуйн хангамжтай холбоотой бараа материал, компанийн үндсэн хөрөнгийн бүртгэлийг хөтлөх, хяналт тавих

© 2021 он. Premium Group. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.