Бидний тухай

Компанийн засаглал

Бид компанийн засаглалын хамгийн өндөр стандартыг баримталж ажиллахын төлөө хүчин чармайлт гарган ажилладаг бөгөөд сайн засаглал нь бизнесийн стратегийг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, Группийн хувьцаа эзэмшигчид болон бусад оролцогч талуудын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг хэмээн үздэг. Бид компанийн засаглалын тулгуур дөрвөн зарчим болох хариуцлагатай, ил тод, шударга байдал болон ёс зүйн хэм хэмжээг эрхэмлэсэн, сайн засаглалын туршлагад тулгуурласан засаглалын бүтцийг тодорхойлж, хэрэгжүүлж ажилладаг.

Үйл ажиллагааны журам

Бид манлайлах, хянах үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарласан Группийн урт хугацааны амжилтыг дэмжих, удирдан чиглүүлэх үүрэгтэй бүхий үр дүнтэй, нэгдмэл ТУЗ-өөр удирдуулдаг. ТУЗ нь Группийн засаглал болон нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарласан, бодитой шийдвэр гаргах үүрэг хүлээдэг.

Засаглалын бүтэц

Манай компанийн засаглалын бүтэц нь (I) Группийн хувьцаа эзэмшигчид болон бусад оролцогч талуудын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, (II) санхүү, хөрөнгө оруулалтын асуудлуудыг цаг тухайд нь үнэн зөв мэдээлэх, (III) хувьцаа эзэмшигч болон бусад оролцогч талуудын ашиг сонирхлыг хамгаалах, (IV) бизнесийн ёс зүй, шударга байдлыг хангахад чиглэсэн тогтолцоо юм. Энэхүү тогтолцоо нь биднийг бизнесийн зорилгоо хэрэгжүүлэхдээ хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэх, эрсдэлийг зөв зохистой удирдахад дэмжлэг үзүүлдэг.

Удирдлага

ТУЗ нь хувьцаа эзэмшигч болон бусад оролцогч талуудад урт хугацааны үнэ цэнийг бий болгох зорилгоор Групп болон түүний охин компаниудыг удирдан зохион байгуулах үүрэгтэй. Түүнчлэн хувьцаа эзэмшигчдийнхээ ашиг сонирхолд нийцүүлэн Группийн үндсэн үйл ажиллагааны чиглэл, бодлого, стратегийг тодорхойлох, дотоод хяналтын тогтолцоог бүрдүүлэн, гүйцэтгэх удирдлагыг удирдан чиглүүлж, хяналт тавин ажилладаг.

1000+

Үндсэн ажилчид

150+

Гэрээт ажилчид

3,918,240

Минут ажилласан

500+

Харилцагч байгууллагууд

Амжилтууд

© 2019 он. Premium Group. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.